{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
"INVESCORE NBFI" IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO
2019.05.14  •  4 мин

"INVESCORE NBFI" IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO


IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO   Ankhbold.B Chairman of the Board“Инвескор ББСБ”-ийн ТУЗ-ийн дарга Б.Анхболд: Стратегийн хөрөнгө оруулагчдаас манай компанид хөрөнгө оруулах сонирхлоо олноор илэрхийлж байна.

IPO хийж буйгаа саяхан зарласан “Инвескор” санхүүгийн байгууллага үнэт цаасны танилцуулга, уулзалтуудыг Токио хотод амжилттай зохион байгууллаа. Олон улсын стратегийн хөрөнгө оруулагчидтай хийсэн энэхүү уулзалтуудын хүрээнд хөрөнгө оруулагчид тус компанид хөрөнгө оруулах сонирхлоо олноор илэрхийлжээ. Энэ тухай тус компанийн ТУЗ-ийн дарга Б.Анхболдтой ярилцлаа.

Монголын хөрөнгийн зах зээлд гадны стратегийн хөрөнгө оруулагчид ихээр орж ирж байгаа гэж сонслоо, та бүхэн энэ тухайгаа хуваалцана уу?

Манай компани Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ны өдрийн ээлжит хуралдаанаар Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх зөвшөөрлөө авсан бөгөөд нийт хувьцааныхаа 15 хувийг нийтэд санал болгон хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт татахаар зорьж байна. Энэ нь хувийн хэвшлийнхнээс Монголын хөрөнгийн зах зээлд гарч буй хамгийн өндөр дүнтэй IPO болж байгаа бөгөөд гаргасан хувьцааныхаа 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад санал болгож байгаагаараа онцлог юм.

Үүнтэй холбогдуулан бид Токио хотод Сингапур, Япон, Шинэ Зеланд зэрэг олон орны хөрөнгө оруулагчдад үнэт цаасны танилцуулга, уулзалтуудыг амжилттай зохион байгууллаа. Уулзалтын үр дүнд стратегийн хөрөнгө оруулагчдаас манай компанид хөрөнгө оруулах сонирхлоо олноор илэрхийлж, хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүд маань хийгдэж эхэллээ. Эдгээр хөрөнгө оруулагчид маань хувьцааг олон нийтэд санал болгох үнээс 6-11 хувиар өндөр үнээр худалдан авах нөхцөлийг хүлээн зөвшөөрч, урт хугацаанд тогтвортой хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO | Hirohito Namiki Member of the Board

Гаднын хөрөнгө оруулагчид манай хөрөнгийн зах зээлийг хэр сонирхож байна? Хэр мэдээлэлтэй байна вэ?

Үнэнийг хэлэхэд гадны хөрөнгө оруулагчид манай улсын болон манай хөрөнгийн зах зээлийн талаар мэдээлэл хомс байна. Тийм учраас бид олон тооны уулзалтуудыг хөрөнгө оруулагчидтай хийж, Монгол улсынхаа тухай, эдийн засаг, санхүүгийн орчны тухай таниулахаас эхлээд, компанийхаа үйл ажиллагааг танилцуулах гээд маш олон шат дараатайтайгаар хийлээ. Манай хөрөнгийн зах зээл сүүлийн жилүүдэд эрчимтэй сэргэж олон тооны шинэ IPO хийгдэж, TOP-20 индекс өндөр өсөлттэй байгаад Макро эдийн засгийн сэргэлтээс гадна Хөрөнгийн бирж, СЗХ-оос барьж буй бодлогууд нөлөөлж байгаа гэж үзэж байна.

Гаднын хөрөнгө оруулагчдаас Монголын хөрөнгийн зах зээлд их хэмжээгээр хөрөнгө оруулалт орж ирж буй анхны тохиолдол гэж сонслоо, эдгээр хөрөнгө оруулагчид маань цаашдаа ч бусад компанийн хувьцаа руу хөрөнгө оруулах боломж хэр байгаа бол?

Мэдээж хөрөнгө оруулагчдын хувьд оруулсан хөрөнгө оруулалтаасаа өндөр өгөөж хүртэж чадвал үргэлжлүүлэн Монголын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байна. Тийм ч учраас бидний хувьд дараа дараагийн Монгол компаниудынхаа өмнө өндөр хариуцлагатай үүрэг ноогдож байна гэж ойлгож байгаа.

Хөрөнгө оруулагчдаас Монголд хөрөнгө оруулахад гол эрсдэл нь юу байв?

Гадны хөрөнгө оруулагчдын зүгээс аль нэгэн улсад хөрөнгө оруулахад улс төрийн, эдийн засгийн, хууль эрхзүйн гээд асар олон эрсдэлүүдийг тооцоолох хэрэгтэй болдог. Үүн дотроос манай улсын хувьд ханшийн эрсдэл нилээн өндөр санагдсан. Төгрөгийн ханшны хувьд тогтворгүй, дээр нь ханшийн hedge буюу урт хугацааны swap хэлцэл хийх боломж тааруу зэрэг нь хөрөнгө оруулагчдын хувьд тулгардаг хамгийн том эрсдэл гэж үзэж байна.

Танд баярлалаа, IPO болон цаашдын ажилд нь амжилт хүсье.

IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO | Hirohito Namiki Member of the Board


Санал болгох мэдээ
"INVESCORE NBFI" IPO MEETINGS FOR STRATEGIC INVESTORS IN TOKYO

Хуваалцах
Бусад мэдээ