{{headers[selectedLogin]}}


Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө - 19

Утас: +976 11 311914, 7010 0261, 7010 0263
Факс: +976 11 311944
Имэйл: info@tdbcapital.mn
ҮЦТХТ: “МАХ ИМПЭКС”, “МОНГОЛ ШУУДАН”, “СҮҮ” ХК-ИУДЫН ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРӨЛ БУУРСАН
2018.12.05  •  2 мин

ҮЦТХТ: “МАХ ИМПЭКС”, “МОНГОЛ ШУУДАН”, “СҮҮ” ХК-ИУДЫН ХУВЬЦААНЫ ТӨВЛӨРӨЛ БУУРСАН


“Мах импэкс”, “Монгол шуудан” болон “Сүү” компаниудын хувьцааны  төвлөрөл 11 дүгээр сарын эцсийн байдлаар оны эхэн үетэй харьцуулахад  буураад байна. Тухайлбал, энэ оны эхэнд "Сүү" компанийн нийт хувьцааны  93.8 хувийг гурван том хувьцаа эзэмшигч, үлдсэн 6.2 хувийг 1100 орчим  жижиг хувьцаа эзэмшигч эзэмшиж байжээ. 

11  дүгээр сарын Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн судалгаанаас  харахад нийт 1600 гаруй жижиг хувьцаа эзэмшигч тус компанийн 7.3 хувийг  эзэмшиж байна. Өөрөөр хэлбэл жижиг хувьцаа эзэмшигчдийн эзэмших хувь 17  гаруй хувиар хувиар өсжээ. “Сүү” компанийн нэгж хувьцааны ханш хамгийн  сүүлийн байдлаар буюу мягмар гарагийн хаалтын ханшаар 220 төгрөг болсон  байна. Түүнчлэн “Монгол шуудан” компанийн жижиг хувьцаа эзэмшигчдийн  эзэмших хувь нь 50 гаруй хувиар нэмэгдээд байгаа аж. Оны эхэнд тус  компанийн 5.7 хүрэхгүй хувьд 700 гаруй хөрөнгө оруулагчид байсан бол 11  дүгээр сарын эцэст 8.8 хувьд нь 820 хөрөнгө оруулагч болж өсжээ. “Монгол  шуудан” компанийн хувьцааны ханш сүүлийн нэг сарын хугацаанд 13 хувиар  өсөж, 588 төгрөгт хүрээд байна. 

Харин Монголын Хөрөнгийн бирж  болон Монголын үнэт цаасны биржид бүртгэлтэй компаниудаас “Женко тур  бюро”, “Улсын их дэлгүүр” компаниуд хамгийн олон жижиг хувьцаа  эзэмшигчидтэй байгаа аж. Эдгээр компаниудын араас “Говь” компани 16  мянга гаруй хувьцаа эзэмшигчидтэйгээр бичигдэж байна. “Говь” компани  хувьцаа эзэмшигчдийнхээ тоог нэмэгдүүлж, хөрвөх чадвараа өсгөх зорилгоор  аравдугаар сард нэгж хувьцаагаа 100 хуваах шийдвэр гаргасан юм.  Улмаар  11 дүгээр сарын 30-нд Санхүүгийн зохицуулах хороо  дээрх шийдвэрийг  зөвшөөрснөөр Монголын Хөрөнгийн бирж тус компанийн арилжааг түр  хугацаанд зогсоогоод байна.


Эх сурвалж: BloombergTv.mn 


Санал болгох мэдээ
ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2018.12.03 - 12.07

Хуваалцах
Бусад мэдээ