Та энд байна:

Лондонгийн Хөрөнгийн Бирж болон “Deutsche Börse”-ийг нэгтгэхийг дэмжив 

Лондонгийн Хөрөнгийн биржийн хувьцаа эзэмшигчид 300 жилийн настай “Deutsche Börse”-ийг нэгтгэх хэлэлцээрийг санал нэгтэйгээр дэмжлээ.Тодруулбал хувьцаа эзэмшигчдийн 99.9 хувь нь энэхүү нэгтгэх хэлэлцээрийг дэмжсэн байна. Их Британи Европын Холбоог орхих шийдвэрийг дэмжсэний дараа Германы төлөөлөгчид энэхүү хэлэлцээрийг хийхээс татгалзах болжээ. Улмаар хэлэлцээрийг амжилттай дуусгахын тулд Лондонгийн Хөрөнгийн биржийн байршлыг өөрчлөхөд ч хүрч болзошгүй байгаа юм. Уулзалтын үеэр Хөрөнгийн биржийн байршлыг өөрчлөх асуудлаар хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байна. Учир нь “Deutsche Börse”-ийн тал хэлэлцээрийг баталсны дараа энэхүү асуудлыг нарийвчлан авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Зарим хөрөнгө оруулагчид "Лондон бол санхүүгийн салбарт тэргүүлдэг хот. Тиймээс Хөрөнгийн биржийг Парис эсвэл Франкфурт руу нүүлгэж болохгүй" гэсэн байр суурьтай байгаа юм. Хэлэлцээрийг батлах хүртэл Хөрөнгийн биржүүд Лондон болон Франкфурт хотод тус тусын үйл ажиллагаагаа явуулсаар байх юм. Нэгтгэх хэлэлцээр нь 2000 оноос хойш хийгдсэн гурав дахь удаагийн оролдлого болж байна. Хэлэлцээрийн дүнд АНУ болон Азийн томоохон биржүүдтэй өрсөлдөх чадамж нь нэмэгдэх ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn