Та энд байна:

"Alibaba" болон "Tencent" компани эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийв  

БНХАУ-ын интернэтийн хамгийн том тоглогчид болох "Alibaba", "Tencent" компаниуд энэ оны хамгийн эрсдэлтэй хөрөнгө оруулалтуудаа хийж байна. Тодруулбал "Alibaba"-ийн хувьд, "Suning Commerce" тэргүүтэй жижиглэн худалдаачдад найман тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Энэ нь онлайнаас гадна уламжлалт хэлбэрийн худалдааны салбарт байр сууриа бэхжүүлэх аргуудын нэг юм. Харин "Tencent" компани онлайн тоглоом болон контент бүтээх ажлаа идэвхжүүлж, энтертаймент салбарын томоохон тоглогч болохоор ажиллаж байна. Ийнхүү их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж буй шалтгаан нь "Facebook", "Apple" болон "Alphabet"-ийг давсан хувьцааны ханшийн өсөлтөө хадгалж үлдэх зорилготой аж. Шинжээчдийн тооцоолсноор, он гарсаар "Alibaba"-ийн хувьцааны ханш 73 хувиар, "Tencent"-ийнх 64 хувиар өсөөд байгаа юм.

Харин "Facebook" компанийн хувьцааны ханшийн өсөлт 38 хувь харин "Alphabet"-ийнх 30 хувиар хэмжигдэж байна.

Эх сурвалж: BloombergTV Mongolia