Та энд байна:

"Gucci" брэнд хүрээгээ тэлэн ресторан нээжээ. 

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Gucci" брэнд хоол үйлчилгээний салбарт хүч үзэхээр анхны ресторанаа нээлээ. Ногоон ханаар хүрээлэгдсэн шинэ ресторан Италийн Флоренц хотын төвд байрлах музей-жижиглэн худалдааг хослуулсан "Gucci Garden" хэмээх төвд нээгджээ. Хоолны үнэ нь дунджаар 20-30 еврогийн үнэтэй юм байна. Гэхдээ "Gucci" хоол үйлчилгээний салбарт хүрээгээ тэлжбуй анхны тансаг брэнд биш юм.

Үүнээс өмнө "Prada", "Tiffany & Co" брэнд салбар ресторанаа нээж байсан. Энэ онд мөн "LVMH" брэнд тансаг зэрэглэлийн хүнсний дэлгүүрийн хоёр дахь салбараа нээхээр төлөвлөж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn