Та энд байна:

TRQ-ийн хувьцааны ханш 0.81 хувиар өсөв 

“Оюу Толгой”-ийн хөрөнгө оруулагч “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид 0.81 хувиар өсөж, сүүлийн арилжаагаа хаасан байна. Сүүлийн таван өдрийн дотор хувьцаа нь 3.05 хувиар чангарсан байна. Хамгийн сүүлд нэгж хувьцаа нь 3.72 канад доллар болоод байгаа юм. Харин Австралийн Хөрөнгийн биржид “Rio Tinto” компанийн хувьцааны ханш 0.98 хувиар буурч, 59.85 австрали доллар болж хаагдлаа. Сүүлийн таван өдрийн дотор хувьцааны ханш нь 0.65 хувиар буурсан байна. “Rio Tinto” I улирлын тайлангаа танилцуулаад байгаа бөгөөд төмрийн хүдрийн олборлолтоороо дэлхийд хоёрдугаарт ордог тус компанийн төмрийн хүдрийн нийлүүлэлт I улиралд хүлээлтээс тааруухан гарсан байна. Энэ нь Австралийн баруун хэсэгт Queensland мужид хүчтэй бороо орж, тээвэрлэлт саатсан болон Escondida уурхайн үйл ажиллагаа тасалдсантай холбоотой аж.

“Rio Tinto”-ийн ТУЗ-ийн ээлжит уулзалт энэ долоо хоногийн пүрэв гарагт Австралид болох товтой байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn