Та энд байна:

"MICROSOFT"-ИЙН БОРЛУУЛАЛТ ӨСӨЖ, НЭГЖ ХУВЬЦААНААС ОЛОХ АШИГ 84 ЦЕНТ ХҮРЭВ 

"Microsoft"-ийн 2017 оны санхүүгийн жилийн хоёрдугаар улирлын тайлан гарлаа. Тайлангаас харахад, компанийн борлуулалт болон ашиг шинжээчдийн таамийг давсан байна. Үүнд "Azure", "Office" зэрэг клауд үйлчилгээний шинэ хэрэглэгчдийн тоо өссөн нь голлон нөлөөлжээ. Компанийн хувьд "Linkedin"-ийг худалдаж аваад удаагүй байгаа юм. Харин "Microsoft" дангаараа борлуулалтаас нийт 25.8 тэрбум ам.доллар олж, нэгж хувьцаанаас олох ашиг нь 84 цент хүрсэн байна. Энэ нь шинжээчдийн таамаглаж байсантай харьцуулахад, борлуулалт 0.5 тэрбум ам.доллараар, нэгж хувьцааны ашиг таван центээр өссөн дүн болжээ. Суурин компьютерийн програм хангамжийн зах зээл хумигдсаар байгаа энэ үед "Microsoft" компани "Azure", "Office 365" зэрэг брэндээр дамжуулж бизнес клауд үйлчилгээг санал болгож эхэлсэн нь борлуулалт сэргэхэд дэмжлэг болсон байна. Үүнээс гадна тус компани өнгөрсөн 12 дугаар сард "Linkedin"-ийг 26.2 тэрбум ам.доллараар худалдаж авсантай холбоотойгоор нэмэлт сүлжээгээр дамжуулж бүтээгдэхүүнээ илүү сайжруулах боломж гарч ирсэн юм.

Эх сурвалж: Bloombergtv.mn