Та энд байна:

“Haranga Resources” компани “Сэлэнгэ” төслийнхөө 80 хувийг худалдана 

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Haranga Resources” компани Монгол дахь “Сэлэнгэ” төслийнхөө 80 хувийг А.Билгүүн гэх худалдан авагчид 4.6 сая ам.доллараар худалдахаар болсон байна. Хэдий тийм боловч хэлцэл эцэслэн шийдвэрлэгдэхэд “Haranga Resources”-ийн хувьцаа эзэмшигчид болон холбогдох албаны зөвшөөрөл хүлээгдэж байгаа ажээ. Тус компани хувьцаа эзэмшигчдийн хурлыг ирэх сард хийхээр товлоод байна. “Сэлэнгэ” төслийн эзэмшлийн хувийг худалдах шийдвэрт хөрөнгө оруулагчдын сонирхол буурсан байдал голчлон нөлөөлсөн гэдгийг компани албан мэдэгдэлдээ онцолжээ. Түүнчлэн тус компанийн удирдлагууд “Хувьцаа эзэмшигчдэдээ ирэх үнэ цэнийг нэмэхийн тулд шинэ боломжуудыг идэвхтэй хайна” гэдгээ дурджээ. “Haranga Resources” нь 17.2 хувийн төмрийн агууламжтай 254 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй “Сэлэнгэ” төмрийн орд төслийн 80 хувийг эзэмшдэг. Энэхүү төсөл нь Монголын төсрийн хүдрийн томоохон сав газарт байрладаг төдийгүй төмөр зам руу гарцтай гэдгээрээ давуу талтай ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn