Та энд байна:

"ОХУ-ын эдийн засгийн өсөлт олон жилийн дунджаас доогуур байна" 

ОХУ-ын эдийн засаг хямралаас өсөлтийн бүс шилжээд байгаа ч өсөлтийн хувь хэмжээ олон жилийн дунджаас доогуур байна гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзэж байна. Тус улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн дөрвөн улирал дараалан өсөөд байгаа юм. Дотоодын нийт бүтээгдэхүүний дундаж үзүүлэлт III улиралд 1.6 хувиар өссөн гэж ОХУ-ын Статистикийн хороо мэдээлжээ. Харин жилийн дүнгээрээ дотоодын нийт бүтээгдэхүүн 2.2 хувиар тэлнэ гэж тус улсын холбогдох албаныхан тооцоолоод байгаа юм. Хэдий тийм боловч ОХУ-ын Засгийн газар хүн амын өсөлт болон хөдөлмөрийн зах зээлийн бүтээмждээ бүтцийн шинэчлэлт хийхгүйгээр зорилтот түвшиндээ хүрч чадахгүй бөгөөд хоёр хувиас ч бага гарна гэж шинжээчид үзэж байна. Түүнчлэн газрын тосны геополитик болон үнийн тогтворгүй байдлыг өсөлтөд сөргөөр нөлөөлөх хүчин зүйлс гэж шинжээчид тодорхойлж байгаа юм.

Барууны орнуудын тавьсан хориг, газрын тосны ханшийн уналтын улмаас ОХУ-ын эдийн засаг хямралд орж, инфляцын түвшин 2015 оны гуравдугаар сард 16.9 хувьд хүрээд байжээ. Харин өнгөрсөн оны сүүлээр нөхцөл байдал сайжирч, инфляц аравдугаар сард 0.2 хувиар буурч, 1991 оноос хойших хамгийн доод цэгтээ хүрчээ. Хэдий тийм боловч ОХУ-ын барилга, жижиглэн худалдаа болон хөдөө аж ахуйн салбар эрчимтэй сэргэж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn