Та энд байна:

Апу: “Heineken”, “MCS Group”-тэй архи, шар айргийн бизнесээ нэгтгэж байна 

“Heineken” компани Монгол дахь архи, шар айргийн бизнесээ АПУ компанитай нэгтгэх гэрээг талууд байгууллаа. Үүгээр “Heineken International” болон “MCS Group”-ийн хамтарсан хөрөнгө оруулалттай "М Би Си" компанийг “Шунхлай” групптэй хамтран байгуулсан холдинг компани болох "Эвэргрийн Инвэстмэнтс" ХХК-д нийлүүлж, "Эвэргрийн Инвэстмэнт" ХХК-ийг АПУ хувьцаат компанитай нэгтгэхээр болсон байна. Энэхүү нэгдэн нийлэх хэлцлээр АПУ компани дотоодын архи, шар айргийн зах зээлийн хамгийн том тоглогч болж байгаа юм. Мөн "Heineken" компанийн хувьд АПУ-ийн хувьцааны 25 хувийг эзэмшиж, хоёр дахь том хувьцаа эзэмшигч болох төлөвтэй байна. 2016 оны байдлаар АПУ компани дотоодын шар айргийн зах зээлийн 62 хувийг, архины зах зээлийн 50 хувийг эзэлж байсан юм. Энэхүү хэлцлийг хийх зорилгоор тус компанийн ирэх сарын 18-нд хувьцаа эзэмшигчдийнхээ ээлжит бус хурлаа хуралдуулахаар товлосон байна. Хурлаар АПУ компанийг тусгаарлах замаар өөрчлөн байгуулах, шинээр охин компани үүсгэн байгуулах, “Эвэргрийн Инвестментс” ХХК-ийг нэгтгэхийг зөвшөөрөх зэрэг асуудлыг хэлэлцэх ажээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn