Та энд байна:

Netflix: 2016 онд орлогын өсөлт хадгалагдаж, 8.8 тэрбум ам.долларт хүрсэн 

АНУ-ын энтертэйнмэнт компани "Netflix" дотоодын зах зээлд байр сууриа хэрхэн олсны адил олон улсад ч мөн телевизийн салбарын бизнесээ амжилттай хөгжүүлж эхэллээ. Үүнийг тус компани II улирлаа хамгийн том амжилтаар үдсэнтэй холбон тайлбарлаж болохоор байна. Тодруулбал, “Netflix”-ийн шинэ хэрэглэгчдийнх нь тоо шинжээчдийн таамгаас даваад зогсохгүй олон улсын нийт үзэгч, хэрэглэгчдийнх нь тоо анх удаа дотоодын буюу АНУ-ын хэрэглэгчдийн тоог давжээ. Үүнтэй холбогдуулж тус компанийн хувьцааны ханш 11 хүртэл хувиар өссөн байна. “Netflix”-ийн гаргадаг телевизийн шоу, кинонууд, "stand-up comedy" бичлэгүүд нь Бразил, Их Британи зэрэг дэлхийн томоохон улс орнуудад их эрэлттэй байгааг шинжээчид онцолсон байна. Улмаар тус компани энэ оны эцэс гэхэд АНУ-аас гадна хамгийн багадаа таван улсад том оронд, интернеттэй айл өрхүүдийн 20 хувийг хэрэглэгчээ болгох магадлалтай гэж "Instinet"-ийн шинжээчид тооцоолжээ.

“Netflix”-ийн хэрэглэгчдийн тоо II улиралд 5.2 саяар нэмэгдэж, олон улсыг хамарсан нийт хэрэглэгчдийн тоо 52 саяд хүрсэн байна. Харин шинжээчид хоёр саяар өснө гэж таамаглаж байжээ. Харин улирлын орлого нь 66 сая ам.доллараар хэмжигдэж байна. Түүнчлэн шинэ хэрэглэгчдийнх нь олонх буюу 4.1 сая нь АНУ-аас бусад орны хэрэглэгчид байгааг тус компанийн зүгээс онцолжээ. Олон улсын үйл ажиллагаа нь энэ ажил анх удаа ашиг дагуулна гэж тооцоолж байгаагаа “Netflix” компани албан мэдэгдэлдээ дурдсан байна.

Эх сурвалж: BloombergTV.mn