ТҮҮХЭН ТОВЧОО

Дэлгэрэнгүй >

Түүхэн товчоо

2015

- "МИК Холдинг" ХК-ий 3,106,398 ширхэг хувьцааг анхдагч зах зээлд амжилттай гаргав.

- Монгол Улсын Засгийн газрын 5 тэрбум ам.долларын Глобал дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан CNH 1 тэрбумын бондыг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран тэргүүлэх менежерийн үүрэг гүйцэтгэн олон улсын зах зээлд амжилттай гаргалаа.

- Худалдаа, хөгжлийн банкны засгийн газрын баталгаатай 500 сая ам.долларын бондыг гаргах ажлыг олон улсын Хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.

2014

- Худалдаа, хөгжлийн банкны CNH 700 сая (115 сая ам.доллар)-ын Бонд гаргах ажлыг олон улсын Хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран 2014 оны 1 сард амжилттай зохион байгууллаа.

2013

- Худалдаа, хөгжлийн банкны 300 сая ам.долларын Бонд гаргах ажлыг олон улсын Хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран амжилттай зохион байгуулсан.

- Санхүүгийн түрээсийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ти Ди Би Лизинг ХХК-ийг үүсгэн байгуулсан.

- Худалдаа, хөгжлийн банкны 82 сая ам.долларын хамтын санхүүжилтын зээлд зохион байгуулахад оролцсон.

- Ти Ди Би Капитал ХХК нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийг олон улсын түвшинд хүргэхэд өөрийн хувь нэмрийг оруулан хувьцааны онлайн захиалгын үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэв.

2012

- Монгол Улсын Засгийн газрын 5 тэрбум ам.долларын Глобал дунд хугацааны өрийн бичгийн хөтөлбөрийн хүрээнд гаргасан 1.5 тэрбум ам.долларын бондыг олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран олон улсын зах зээлд амжилттай гаргалаа.

- Миллениум Ай Ти програмын олон улсын стандартад нийцүүлсэн Монгол Улсын санхүүгийн зах зээл дээрх анх онлайн арилжааны програмыг нэвтрүүллээ.

- 2012 оны 7 дугаар сарын 2-ны өдрөөс үнэт цаасны арилжаа, төлбөр тооцоо, хадгаламж, хяналтын Миллениум Ай Ти систем Монгоын хөрөнгийн биржид нэвтэрч, Ти Ди Би Капитал ХХК нь анхны арилжааг эхлүүлэв.

- Олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банк Голдман Сакс Группын Монголын аж ахуйн нэгжид хийсэн анхны хөрөнгө оруулалтанд зохион байгуулагчаар оролцов.

2011

- Санхүүгийн зохицуулах хороонооос андеррайтер болон харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил үйлчилгээ (брокер) үзүүлэх тусгай зөвшөөрлийг авлаа.

- Монголын хөрөнгийн биржэд гишүүнээр элсэн хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогч болов.

2010

- Худалдаа, хөгжлийн банк нь өөрийн Гадаад харилцаа, хөрөнгө оруулалтын банкны газрын бүтцийг шинэчлэн Хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагаагаа Ти Ди Би Капитал ХХК-д шилжүүллээ.

2008

- Худалдаа, хөгжлийн банк нь дотоодын банкуудаас анх удаа Хөрөнгө оруулалтын банкны газрыг байгууллаа.

- Ти Ди Би Капитал ХХК үүсгэн байгуулагдав.