Та энд байна:

Xanadu  Mines: 

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй "Xanadu Mines" компани Хармагтай ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцууллаа. Өргөтгөсөн өрөмдлөгөөр 180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг тонн хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн байна. Мөн 30 метрийн гүнд 1.55-2 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 3.45-4.14 грамм алтны илэрц олджээ. "Энэ үр дүнд сэтгэл хангалуун байгаа" гэдгээ "Xanadu Mines"-ийн Гүйцэтгэх захирал Андрью Стьюарт мэдэгдлээ.

Одоогийн байдлаар тус компани гурван нүхэнд өрөмдлөг хийж байгаа аж. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцэн Австралийн Хөрөнгийн биржид хувьцааны ханшид нь өөрчлөлт орсонгүй, 0.2 австрали доллараар арилжааг дуусгалаа.

Эх сурвалж: BloombergTV.mn