Та энд байна:

ОХУ-ын усан болон төмөр замын боомтууд тээвэрлэх шаардлагатай ургацын илүүдэлд ороод байна 

ОХУ-д ургацын хэмжээ түүхэн дээд цэгт хүрч нэмэгдэх хандлагатай байгаа нь тээвэрлэлт болон хадгалалтын асуудал үүсгэж байна. Мөн усан болон төмөр замын боомтууд тээвэрлэх шаардлагатай ургацын илүүдэлд орсон гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ. Иймээс тээвэрлэлт хийж буй компаниуд дор хаяж 3-4 хоногийн өмнө мэдэгдэх шаардлагатай байгаа юм. Үүнээс гадна улаанбуудайн үнэ буурч эхэлсэнтэй холбоотойгоор тариаланчид ургацаа борлуулах ажлаа эрчимжүүлээд байна. Үүний улмаас ОХУ-ын үр тарианы агуулахуудад зай талбай багасаж байгаа ажээ. ОХУ-ын зүгээс улаанбуудайн ургацын хэмжээ Зөвлөлтийн үеийн “дээд амжилт”-ыг эвдэх магадлалтай байгааг онцоллоо.

Мөн зөвхөн энэ улиралд 44 сая тонн үр тариа экспортлох тооцоотой байгааг "Sovecon" компани мэдээлсэн байна. Энэ нь ОХУ-ын экспортлох боломжтой үр тарианы дээд хэмжээ ажээ.

Эх сурвалж: BloombergTV.mn