Та энд байна:

“АПУ” ХК найман өдрийн дотор 2.7 тэрбум төгрөгийн арилжаа хийлээ  

"АПУ" ХК, "Heineken International”-ийн хэлцэл нь дотоодын хөрөнгийн зах зээлд өнөөг хүртэл хийгдсэн хамгийн том нэгдэн нийлэх хэлцэл гэж тооцогдож байгаа. "Heineken International”  "АПУ" компанийн хувьцааны 25 хувийг эзэмших болсон. Хоёр жил үргэлжилсэн энэхүү нэгдлийн дүнд Монголын нэрийг дэлхийд гаргах боломж нээгдэж байгаа юм. Экспортоо нэмэгдүүлж, импортыг орлосноорэдийн засагт өсөлт авчрах нэг гарц болно гэж мөн үзэж байна. Түүнчлэн хэлцлийн дараа "АПУ" компанийн зах зээлийн үнэлгээ нэг их наяд төгрөг дөхөөд байсан юм. Өнөөдрийн хувьд, хувьцааных нь ханш дөрөв орчим хувиар унаж зах зээлийн үнэлгээ нь 784 тэрбум төгрөг болоод байна. Ингэснээр хөрөнгийн зах зээлийн 30 орчим хувийг нь дангаараа бүрдүүлж байгаа юм. Арилжааны идэвхийн хувьд энэ сарын 5-аас хойш буюу арилжаа нь эргэн нээгдсэнээс хойш өдөр бүр үнийн дүн, тоо ширхэгээрээ тэргүүлж байна. Ердөө наймхан удаагийн арилжааны дүнд нийт 3.2 сая ширхэг хувьцааг 2.7 тэрбум төгрөгөөр арилжжээ. Компанийн хувьцааны ханш оны эцэс гэхэд 1150 төгрөгт хүрнэ гэж "Marketinfo"-ийн шинжээчид таамаглаж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn