Та энд байна:

“Аpple”-ийн автомат жолоодлоготой автомашин олонд ил болов 

 “Аpple”-ийн автомат жолоодлоготой автомашины зураг анх удаа олон нийтэд ил боллоо. Энэ нь тус корпораци автомат жолоодлоготой автомашинаа Калифорнид турших зөвшөөрлөө авснаас хоёр долоо хоногийн дараа болж байгаагаараа онцлог юм. Цагаан өнгийн "Lexus RX450H" хэмээх спорт тоноглолтой тус автомашинд олон тооны мэдрэгч төхөөрөмжүүдийг байрлуулсан байсан талаар эх сурвалж мэдээлжээ. Харин “Apple” корпорацийн хэвлэлийн төлөөлөгч энэ асуудалд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзсан байна. Энэ сарын эхээр Калифорни мужийн автомашины албанаас автомат жолоодлоготой автомашины гүйцэтгэлийн ажлаа дуусгах зөвшөөрлийг "Apple"-д олгоод байсан юм. Сонирхуулахад, Калифорни муж одоогийн байдлаар технологийн болон старт-ап компаниуд, автомашин үйлдвэрлэгч, нийлүүлэгчид зэрэг 30 гаруй компанид автомат жолоодлоготой автомашин турших зөвшөөрөл олгоод байгаа аж.

 Эх сурвалж: Bloombergtv.mn