Та энд байна:

Монгол базальт хөрөнгө оруулагчдад 15 хувиа санал болгоно 

Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаас гарган хөрөнгө оруулалт татах компаниудын сонирхол нэмэгдэж байна. 

 

Тэгвэл одоогийн зах зээлийн боломжийг харвал компаниуд хувьцаа болон бонд гаргах замаар олон нийтээс хөрөнгө оруулалт татах боломжтой байгаа юм. Дотоодын зах зээл дээрээс компаниуд 2001 оноос бонд гарган, 2005 оноос IPO гаргаж хөрөнгө оруулалт татаж эхэлсэн байдаг бөгөөд энэ хугацаанд 19 компани IPO гарган 110 гаруй тэрбум төгрөгийг татжээ. Харин сүүлийн үед чулуун хөвөн үйлдвэрлэлийн чиглэлээр 2005 оноос үйл ажиллагаа явуулж буй “Монгол базальт” компани олон нийтээс хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Компанийн хувьд хувьцааныхаа 15%-ийг зах зээл дээр санал болгон 3.2 тэрбум төгрөг босгох төлөвлөгөөтэй байгаа бөгөөд хөрөнгө оруулалтаа үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхэд зарцуулах аж.
Эх сурвалж: Marketinfo.mn