Та энд байна:

"Goldman Sachs"-ийн орлого 7.89 тэрбум ам.долларт хүрэв 

АНУ-д тэргүүлэх "Bank of America", "Goldman Sachs" банкнууд ашиг орлогын тайлангаа танилцууллаа. "Goldman Sachs"-ийн тогтмол орлого бүхий арилжааны орлого өсөж, нийт орлого 7.89 тэрбум ам.долларт хүрсэн үзүүлэлттэй гарсан байна. Энэ нь тус банк илүү чинээлэг, томоохон харилцагчдад анхаарал хандуулан ажилласантай холбоотой ажээ. Харин АНУ даяар 4500 салбар нэгжтэй "Bank of America"-ийн хувьд ашгийн гол эх үүсвэр болсон хүүгийн орлого буурсан ч орлого 23 тэрбум ам.долларыг давжээ. Үүнээс гадна "Bank of America", "Goldman Sachs" банкнуудын хувьцааны ханш салбартаа өсөлтөөрөө тэргүүлж байна. Дээрх банкнуудын хувьцааны ханш Дональд Трампыг Ерөнхийлөгч болсноос хойш 30 хувийг давж өсжээ. АНУ-ын банкнуудын хувьд хууль тогтоомжид гарах өөрчлөлтүүдийг хүлээсэн байдалтай байгаа аж.

Тус улсын Сангийн яамнаас банк санхүүгийн салбарын хэд хэдэн зохицуулалт, ялангуяа "Dodd Frank"-ийн зохицуулалтад өөрчлөлт оруулна гэдгээ мэдэгдээд байна. Хууль тогтоомжийн өөрчлөлт эерэг байна гэж үзэж байгаагаа "Goldman Sachs"-ийн Гүйцэтгэх захирал мэдэгджээ.

Эх сурвалж: BloombergTV.mn