Та энд байна:

“Telsa Motors”-ийн хувьцаа эзэмшигчид “Solarcity”-ийг худалдан авахыг зөвшөөрөв 

“Telsa Motors” компанийн хувьцаа эзэмшигчид “SolarCity” компанийг худалдан авахыг зөвшөөрсөн байна. Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla Motors”-ийн хувьцаа эзэмшигчдийн дунд явуулсан санал хураалтаар 85 хувь нь нарны эрчим хүчийг авах технологийн компанийг худалдан авахыг дэмжжээ. Компаниуд нэгдэн нийлэх хэлцлийн нийт үнэ хоёр тэрбум орчим ам.доллар болж байна. Хэлцлийн дүнд “Tesla Motors” компани “SolarCity”-ийн гурван тэрбум ам.долларын өрийг өөртөө авах юм байна. “Tesla Motors” компанийн Гүйцэтгэх захирал дээрх хоёр компанийн 20 орчим хувийг эзэмшдэг, мөн “SolarCity”-ийн ТУЗ-ийн даргаар ажилладаг ажээ. Түүнчлэн “SolarCity”-ийн Гүйцэтгэх захирал Линдон Райвийн үеэл юм байна. Аравдугаар сарын 28-нд Илон Маск “Tesla Motors”-ийн нэрийн дор нарны эрчим хүчийг төвлөрүүлэх технологи бүхий дээврийн хавтанг танилцуулсан юм. Энэхүү технологийн дээврийн хавтанг суурилуулах нь энгийн хавтан суурилуулахаас ч хямд өртөгтэй болно гэдгийг тэрбээр онцолж байв. Нарны хавтангаас цуглуулсан эрчим хүчээрээ “Telsa Motors”-ийн автомашинаа цэнэглэх ч боломжтой. Энэ нь хоёр компани нэгдсэнээр хийж болох бүтээгдэхүүний хэтийн төлөвийг харсан үйл явдал болж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn