Та энд байна:

Монгол Улсын Засгийн газар ам.долларын бонд гаргав 

Монгол Улсын Засгийн газар олон улсын зах зээлд шинээр ам.долларын бонд гаргалаа. Шинэ бондын хүү 5.625 хувьд тогтсон бол татах санхүүжилтийн хэмжээ 800 сая ам.доллар болсон талаар ойрын эх сурвалжууд мэдээллээ. Санхүүжилт нь ирэх 11 дүгээр сарын нэгэнд орж ирэхээр байна. Ийнхүү 5.5 жилийн хугацаатай бонд гаргаснаар ирэх онд хийгдэх “Чингис” бонд болон “Дим Сам” бондын эргэн төлөлтийн асуудлыг шийдэх юм. Ингэснээр Монгол Улсын дараагийн бондын эргэн төлөлт хийх хугацаа 2021 он болж байна. 2012-2016 онд Засгийн газрын төсвийн зарцуулалт нэмэгдэж, түүхий эдийн үнэ унаснаар Монгол Улсын төсөв санхүүгийн байдал хүндэрч байв. Улмаар 2016 оны гуравдугаар сард таван жилийн хугацаатай 500 сая ам.долларын "Мазаалай" бондыг 10.875 хувийн хүүтэй гаргахад хүрсэн юм. Энэ нь Засгийн газрын хувьд 2011 оноос хойших хамгийн өндөр хүүтэй бондод тооцогдож байна.

Эх сурвалж: BloombergTV.mn