Та энд байна:

Марио Драги: Мөнгөний тэлэх бодлого эдийн засгийг илүү тогтвортой болгож байна 

Европын Төв банкны тэргүүн Марио Драги "Мөнгөний тэлэх бодлого эдийн засгийг илүү тогтвортой болгож байна" гэж мэдэгдлээ. Тухайлбал, "Сүүлийн 10 жилийн хугацаанд эдийн засгийг тогтворжуулахын тулд авч хэрэгжүүлсэн мөнгөний бодлого болон зохицуулалтууд дэлхийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлсээр байгаа"-г тэрбээр онцолжээ. Хэдий тийм боловч эдгээр уламжлалт бус бодлогуудтай холбоотой ойлголтын зөрүү байсаар байгааг дурдаад, шинэ сорилтуудад бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдгийг Германы Линдау хотод тавьсан илтгэлдээ дурджээ. Евро бүсийн эдийн засаг хурдацтайгаар сэргэсээр байгаа энэ үед хөрөнгө оруулагчид Европын Төв банкийг бонд худалдан авах хөтөлбөртөө өөрчлөлт оруулах эсэхийг анхааралтай ажиглаж байгаа юм.

Энэ долоо хоногийн сүүлээр зохион байгуулагдах Марио Драги тэргүүтэй Төв банкны тэргүүн нарын симпозиумын үеэр эдийн засагт эрсдэл учруулахгүйгээр мөнгөний тэлэх бодлогыг хэрэгжүүлэх боломжийн талаар хэлэлцэх хүлээлттэй байна.

Эх сурвалж: BloombergTV.mn