МЭДЭЭЛЭЛ

мэдээ                   үйл явдал

Дэлгэрэнгүй >

Та энд байна:

ҮНДЭСНИЙ КОМПАНИУД МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖЭЭС САНХҮҮЖИЛТ ТАТНА 

Монголын хөрөнгийн бирж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав Монголын хөрөнгийн биржийн 5238 дахь арилжааг нээж, цан цохилоо.

Санамж бичигт Үндэсний томоохон төслүүдийг Монголын хөрөнгийн биржээр дамжуулан санхүүжүүлэх, IPO гаргахад нь дэмжлэг үзүүлэх, гадаад дотоодын хөрөнгө оруулагчидтай холбох бөгөөд орон нутагт үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийг хөрөнгийн зах зээлд гарахад дэмжлэг үзүүлэх талаар тусгав.

2015 онд Монголын хөрөнгийн зах зээл дээрээс үндэсний үйлдвэрлэгч аж ахуй нэгжүүд нийт 100 тэрбум төгрөгийн санхүүжилтийг татсан бөгөөд энэ онд Төрийн өмчит аж ахуйн нэгж болон дотоодын компаниуд IPO, нэмэлт хувьцаа гаргаж хөрөнгө босгохоор ажиллаж байна.