Та энд байна:

"Moody’s" агентлаг "Bureau Van Dijk"-ийг өөрийн болгоно 

Олон улсын үнэлгээний "Moody’s" агентлаг санхүүгийн дата мэдээлэл боловсруулагч "Bureau Van Dijk" компанийг худалдан авахаар болжээ. Нидерландад үйл ажиллагаа явуулдаг энэхүү компани одоогоор гурван тэрбум еврогоор үнэлэгдэж байна. "Moody’s" энэхүү худалдан авалтыг амжилттай болгохын тулд оффшор данснуудад байрлуулсан бэлэн мөнгө ашиглахаас гадна шинээр бонд гаргаж магадгүй байна. Мөн нэгдэн нийлэх хэлцлийг Европын Холбоо баталснаар ирэх III улиралд эцэслэгдэх хүлээлттэй байгаа юм.

 

"Thermo Fisher Scientific", "Patheon"-ийн нэгдэл

Биотехнологийн "Thermo Fisher Scientific" компани Нидерландын "Patheon" компанийг 5.2 тэрбум ам.доллараар худалдан авахаар санал нэгджээ. Хэлцэл хийгдсэнээр дэлхийд томоохонд тооцогдох оношилгооны төхөөрөмж үйлдвэрлэгч компани бий болох юм байна. "Thermo Fisher Scientific" компани "Patheon"-ийн нэгж хувьцаанд 35 ам.долларыг бэлнээр төлөхийг санал болгосон бөгөөд энэ нь "Patheon"-ийн хаалтын ханшаас 35 хувиар өндөр үнийн дүн болжээ.

 

Ли Кашин "Hutchison Global Communications"-аа худалдаж магадгүй

Хонгконгийн тэрбумтан Ли Кашин "Hutchison Global Communications" компаниа худалдаж магадгүй гэж мэдэгдлээ. Энэхүү мэдээлэл гармагц худалдан авах санал аль хэдийн ирсэн байна. Одоогоор үнийн дүн тодорхой бус байгаа ч Ли Кашиний компани дор хаяж нэг тэрбум ам.долларын үнэд хүрэх юм. Харин одоогоор байдлаар "Hutchison Global Communications"-ийн зах зээлийн үнэлгээ 1.4 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn