Та энд байна:

Талархлын баяраар Америкчууд цахимаар 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийжээ  

АНУ-д талархлын баярыг тохиолдуулсан "Хар баасан гараг"-ийн худалдаа удахгүй эхлэх гэж байна. Энэ оны борлуулалт өмнөх жилийнхээс 20 гаруй хувиар өснө гэж "Deloitte"-ийн судлаачид тооцоолжээ. Нэг хүн дунджаар 427 ам.долларын худалдан авалт хийх тооцоотой байна. Талархлын баяраар Америкчууд цахимаар нийт 1.5 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн. Үүний бараг тэн хагас нь ухаалаг гар утсаар хийсэн гүйлгээ байсныг "Adobe Analytics"-ийн шинжээчид онцолжээ. Ухаалаг утсаар гүйлгээ хийсэн борлуулалт өмнөх оныхоос 17 хувиар өссөн байна. 2016 онд энэ төрлийн борлуулалт жилийн дүнгээр 58 хувиар өсөж, 449 сая ам.долларт хүрч байсан юм. АНУ-ын хэрэглэгчийн итгэлийн индекс 11 дүгээр сард буурсан ч 2004 оноос хойших хамгийн дээд түвшиндээ хэвээр байна.

Гэхдээ энэ нь баярын улиралд шууд нөлөөлөхгүй гэж цахим судалгааны "Surveymonkey" байгууллага үзсэн байна. Тус байгууллагын судлаачдын таамагласнаар энэ долоо хоногийн баярын худалдаанд Америкчуудын гуравны хоёр нь оролцох ч нийт худалдан авалтын дийлэнх хувийг дөрөвний нэг нь бүрдүүлэх төлөвтэй байна.

Эх сурвалж:BloombergTV.mn