Та энд байна:

"Говь" ХК-ийн 84.1 хувийг гурван хувьцаа эзэмшигч эзэмшиж байна  

Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд долдугаар сарын 31-ний байдлаар 312 хувьцаат компанийн хувьцаа бүртгэлтэй байна. Үүнээс "Монголын төмөр зам", "Дарханы төмөрлөгийн үйлдвэр" зэрэг 100 хувь төрийн өмчит 18 хувьцаат компани бүртгэлтэй байгаа юм. Харин Монголын хөрөнгийн бирж өнгөрсөн сард шинэчилсэн "Топ-20" индекст 123.7 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээтэй "Таван толгой" компанийн 87.65 хувь нь таваас дээш багц эзэмшдэг гурван хувьцаа эзэмшигчийн гарт төвлөрсөн байна. Тэгвэл ноос, ноолууран бүтээгдэхүүнээр Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд тэргүүлэгч "Говь" ХК-ийн 84.1 хувийг мөн гурван хувьцаа эзэмшигч эзэмшиж байгаа юм. Харин "Топ-20"-д наймдугаарт жагсаж байгаа "Монгол шуудан" компанийн 94.34 хувь нь тус бүр таваас дээш хувь эзэмшдэг хоёр хувьцаа эзэмшигчийн мэдэлд байна.

Тэгвэл "Би Ди Сек" компанийн том, жижиг хувьцаа эзэмшигчдийн харьцаа 65:35 хувь байгаа юм. Үүнээс харахад Монголын хөрөнгийн биржид хувьцаа нь идэвхтэй арилжигдаж буй, зах зээлийн үнэлгээ өндөр компаниудын хувьцаа цөөн хувьцаа эзэмшигчдийн гарт төвлөрсөн хэвээр байна.

Эх сурвалж: BloombergTV.mn