Та энд байна:

Очир эрдэнийн фьючерсийн арилжааны бирж Энэтхэгт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ 

Дэлхийд анх удаа очир эрдэнийн фьючерсийн арилжааны бирж Энэтхэгт үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Ингэснээр засаж, өнгөлсөн эрдэнийн чулуу үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч тус улсад салбарын үйл ажиллагаа явуулж буй компаниудын хөрөнгө оруулалтын эрсдэл буурах таатай нөхцөл бүрдэж байна. "Энэтхэг улсад засаж, өнгөлсөн очир эрдэнийн зах зээлийн идэвх маш өндөр байдаг учраас үнийн эрсдэл хүлээх нөхцөл их гардаг. Тиймээс энэ төрлийн фьючерсийн арилжаа хийж эхлэх нь чухал ач холбогдолтой" гэдгийг Энэтхэгийн Таваарын биржийн шинжээчид тайлбарлажээ. Энэтхэгийн хөрөнгийн менежментийн "Reliance Capital" компани, металл эрдэс баялгийн арилжааны "MMTC" компанийн дэмжлэгтэйгээр нээгдэж буй энэхүү биржийн арилжаа эхний ээлжид нэг карат очир эрдэнийг 100 центийн фьючерсийн гэрээгээр арилжаална, цаашид аажмаар 50 цент, 30 центийн гэрээнүүд хийгдэж эхлэх юм байна.

Энэтхэгийн очир эрдэнийн компаниуд дэлхийн хэмжээнд нийт үнэт чулууны 15 тутмын 14-ийг нь өнгөлдөг төдийгүй гуравдугаар сард эцэслэсэн санхүүгийн жилд нийт 153 сая каратын өнгөлөөгүй очир эрдэнэ импортолжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn