Та энд байна:

China Shenhua Energy: Компанийн ашиг III улиралд хоёр дахин өслөө  

БНХАУ-ын "China Shenhua Energy" компанийн ашиг III улиралд хоёр дахин өсөж, 14.3 тэрбум юанийн цэвэр ашигтай ажилласан байна. Харин орлого 35 орчим хувиар өсөж, 62 тэрбум юаньд хүрчээ. Хятадын Засгийн газар уул уурхайн салбараас үүдэлтэй бохирдлыг бууруулах бодлого барьж эхэлснээр нүүрсний нийлүүлэлт саарч, "Shenhua" компанийн үйлдвэрлэл ч мөн өнгөрсөн улиралд 69.6 сая тонн болж буурсан. Гэхдээ зах зээлд эрэлт нэмэгдэж, үнэ өссөн нь санхүүгийн үзүүлэлтэд нь дэмжлэг болжээ. "Shenhua"-ийн удирдлагууд IV улиралд ч мөн эрэлт тасралтгүй өснө гэж тооцоолж байгаа бөгөөд салбарын богино хугацааны төлөвийг өөдрөгөөр харж байгаагаа тайландаа дурджээ.