Та энд байна:

“Facebook” БНХАУ-ын зах зээлд нэвтрэх гарцаа нээв  

Дэлхийн нийгмийн сүлжээний хамгийн том компани “Facebook” БНХАУ-ын зах зээлд нэвтрэх "аргаа олсон" байна. Тодруулбал, тус компани  "Colorful balloons" хэмээх зураг хуваалцах аппликейшнийг тавдугаар сард танилцуулсан. Улмаар тус аппликэйшнээр дамжуулан урд хөршийн зах зээлд нэвтрэхийг зорьж байгаа гэж эх сурвалж мэдээлжээ. БНХАУ-д 2009 оноос хойш “Facebook”-ийг ашиглахыг хориглоод байгаа юм. Компанийн зүгээс "Дэлхий дахиныг бүхэлд нь холбоход хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлэгч улсыг багтаахгүй байх нь боломжгүй зүйл" гэж мэдэгдсэн байна.

Үүнээс гадна "БНХАУ-ын бизнес эрхлэгчдийг бидний хөгжүүлсэн сурталчилгааны платформыг ашиглан шинэ зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд нь туслахад анхаарч байна" гэж “Facebook” мэдэгдэлдээ дурджээ.

Эх сурвалж: BloombergTV.mn