Та энд байна:

“Deutsche Bank" 300 тэрбум еврогийн мөнгөн хөрөнгийг Лондоноос Франкфуртад шилжүүлнэ 

“Deutsche Bank" Лондон дахь салбараасаа 300 гаруй тэрбум евротой тэнцэхүйц мөнгөн хөрөнгийг Франкфуртад шилжүүлж магадгүй талаар ойрын эх сурвалж мэдээллээ. Энэхүү шийдвэр нь Их Британи Европын Холбооноос гарахаар шийдвэрлэсэнтэй холбоотой төдийгүй 2018 оны есдүгээр сар гэхэд Франкфурт хотыг худалдаанд голлох үүрэгтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх юм. Мөн 2019 оны гуравдугаар сар гэхэд 300 тэрбум еврогийн мөнгөн хөрөнгийг шилжүүлнэ гэдгийг эх сурвалж дурджээ. Мөнгөн хөрөнгийн хэмжээ нь “Deutsche Bank”-ийн тайлан тэнцлийн бараг тавны нэгтэй тэнцэхүйц дүн юм. Өнгөрсөн оны эцэст гаргасан тооцоогоор тус банкны нийт хөрөнгийн хэмжээ 1.59 их наяд еврогоор үнэлэгдсэн байна. Тус банкны хэвлэлийн төлөөлөгч Моника Шаллер хөрөнгийн шилжүүлгийн талаар ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзжээ.

Харин "Deutsche Bank"-ийн Гүйцэтгэх захирал Жон Крейн хатуу нөхцөлтэй BREXIT-ийн хэлэлцээнд бэлтгэж буйгаа илэрхийлээд, Лондонд хийгдэж буй арилжааг Франкфуртад шилжүүлэх талаар дурдсан байна.

Эх сурвалж: BloombergTV.mn