Та энд байна:

Kincora Copper: Баян Тал Талбайд “Оюу Толгой”-той төстэй орд байж магадгүй байна 

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Kincora Copper” компани Баян тал талбайд “Оюу Толгой”-той төстэй өндөр үр өгөөжтэй, алт, зэсийн орд байгааг анхны өрөмдлөгөөрөө баталгаажуулсан байна. Талбайд геологи, геофизикийн судалгааг үргэлжлүүлэн хийж байгаа аж. Нэмэлт хайгуулын дүнд 2017 онд танилцуулахаар төлөвлөж байгаа гэж “Kincora Copper”-ийн Гүйцэтгэх захирал Сэм Спринг мэдээллээ. Баян тал талбай нь Оюу Толгой, Цагаан суваргын хооронд байрладаг. “Kincora Copper”-ийн хувьд “High Power Exploration” компанитай байгуулсан гэрээнийхээ хүрээнд Монгол дахь охин компаниудаа нэгтгэсэн байна. Мөн ингэснээр Оюу Толгой, Цагаан суваргын хооронд байрлах есөн талбайд хайгуул хийх боломжтой болжээ. "Энэхүү алхам нь тус компанийн хайгуулын ажилд том дэмжлэг болж байна" гэж “Kincora Сopper” мөн мэдээллээ.

Үүнээс гадна Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Erdene Resource Development” Баян хөндий алтны ордод хийсэн өрөмдлөгийн үр дүнгээ танилцууллаа. Энэ дагуу өндөр чанартай алтны олдоц байгааг нотлохуйц үр дүн гарсан гэдгийг “Erdene Resource Development”-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд Ерөнхийлөгч Питер Акерли мэдээллээ. Нэмэлт өрөмдлөг болон түүний үр дүнг ойрын хугацаанд танилцуулахаар төлөвлөж байгаа ажээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Торонтогийн Хөрөнгийн биржид тус компанийн хувьцааны ханш 3.8 хувиар өсөж, 0.4 канад доллар болсон байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn