Та энд байна:

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт 36 хувиар өсөв 

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт наймдугаар сард жилийн өмнөхөөс 36 хувиар өсч, 6.5 сая тоннд хүрсэн байна. Коксжих нүүрсний импортын өсөлтийн дийлэнхийг Монголын талын нийлүүлэлт бүрдүүлсэн байна. Монголын компаниуд өнгөрсөн наймдугаар сард нийт 2.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлсэн бол оны эхнээс тооцсон дүнгээр 12.8 сая тонныг экспортолжээ. Харин Австрали улс наймдугаар сард БНХАУ-д 3.15 сая тонн коксжих нүүрс нийлүүлжээ. Үнийн хувьд одоогийн байдлаар коксжих нүүрсний дундаж үнэ БНХАУ-д 900 юань буюу 135 ам.доллартай тэнцэж байна. Нүүрсний эрчим хүчний нийлүүлэлт нэмэгдсэн, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ ихэссэн зэргээс шалтгаалан 2013 оноос БНХАУ-д нүүрсний эрчим хүчний эрэлт багасч, илүүдэл бий болоод байгаа юм.

 Эх сурвалж: Bloombergtv.mn