Та энд байна:

2017 оны эхний 9 сарын байдлаар 39429 суудлын автомашин импортлоод байна


  • October 20, 2017 - 12:00 AM


Энэ оны эхний есөн сарын байдлаар Монгол Улсын суудлын автомашины импорт өмнөх оны мөн үеэс 36 хувиар өсөж, 39 мянга 429 боллоо. Харин мөнгөн дүнгээр нь тооцвол 204.4 сая ам.доллар болж өмнөх оноос 12.9 хувиар өссөн байна. Хэдийгээр хосолмол хөдөлгүүртэй автомашины импортын татвар нэмэгдсэн ч Японоос орж ирж буй автомашины тоо тогтмол өсөлттэй байна. Он гарснаас хойш 181 сая ам.долларын үнэ бүхий автомашиныг Япон улсаас авсан нь өмнөх оноос 18 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Суудлын автомашины нийт импортын 87 хувийг Япон автомашин эзэлж байгаа юм.

Есдүгээр сарын байдлаар суудлын автомашины татварын орлогоос улсын төсөвт 56.9 сая төгрөг төвлөрсөн нь өмнөх оноос хоёр дахин өссөн дүн болж байна. Харин ачааны автомашины дийлэнхийг БНХАУ-аас импортолжээ. III улирлын байдлаар нийт импортолсон ачааны автомашины тоо өмнөх оны мөн үеэс 81 хувиар өсөж, 9486 болсон талаар Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Үүнээс 42 хувийг нь БНХАУ-аас импортолсон байна.

Эх сурвалж: BloombergTV.mn

 


Бусад мэдээнүүд