Та энд байна:

“Mongolian Mining Corporation”-ийн төлбөрийн чадвараа баталгаажуулах хугацааг сунгажээ 

Кайманы арлуудын шүүх "Mongolian Mining Corporation"-ийн төлбөрийн чадвараа баталгаажуулах, өрийн бүтцээ шинэчлэхээр идэвхтэй ажиллах боломжтой хугацааг энэ сарын 27-нд дуусгавар болж байсныг ирэх 11 дүгээр сарын 18 хүртэл сунгалаа. Үүнтэй зэрэгцэн зээлдэгчидтэйхэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа гэж "Mongolian Mining Corporation" мэдээллээ.Компанийн хувьд зээлдэгчидтэйгээ хийж байгаа хэлэлцээ нь амжилттай үргэжилж буй тохиолдолд шүүх иймэрхүү байдлаар хугацаа сунгах шийдвэрийг гаргадаг аж.Компани өрийн бүтцээ шинэчлэх хүсэлтээ өнгөрсөн долдугаар сард гаргасан. Харин сүүлийн гурван сарын хугацаанд хувьцааных нь ханш 237 хувиар өссөн байна. Компани өрийн бүтцээ шинэчлэхдээ гурван хэсэг саналыг зээлдэгчдэдээ тавихаар төлөвлөж байгаа талаар мэдээлсэн. Үүнд нүүрсний цаашдын ханшийн хэлбэлзэлтэй уялдсан хүү бүхий зургаан жилийн хугацаатай 420 сая ам.долларын бонд гаргах, тогтмол биш хүү бүхий 150 сая ам.долларын хугацаагүй бонд гаргах мөн 1.03 тэрбум ширхэг хувьцааг шинээр арилжаалах багтсан.

Үүнээс гадна Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Turquoise Hill Resources" компани III улирлын санхүүгийн тайлангаа 11 дүгээр сарын 3-нд танилцуулахаар төлөвлөж байна. Хамгийн сүүлд Нью-Йоркийн хөрөнгийн биржид компанийн хувьцааны ханш 0.66 хувиар өсч, 3.07 канад долларт хүрчээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn