Та энд байна:

“MONGOLIA ENERGY CORPORATION” 60 САЯ ШИРХЭГ НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАНА 

Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Mongolia Energy Corporation” 60 сая ширхэг нэмэлт хувьцаа гаргахаар болсон байна. Тус компани нэгж хувьцааг 0.26 хонгконг доллараар үнэлж гаргахаар болсон нь пүрэв гарагийн ханшаас 7.1 хувиар бага дүн болжээ. Нэмэлт хувьцаанаас босгох 15.6 сая хонгконг долларыг “Mongolia Energy Corporation” эргэлтийн хөрөнгөдөө зарцуулна гэж мэдээллээ. Энэхүү мэдээлэлтэй зэрэгцээд Хонгконгт тус компанийн нэгж хувьцааны ханш нь 0.28 хонгконг доллар болоод байна. “Mongolia Energy Corporation”-ийн хувьд Хөшөөтийн уурхайгаас олборлолт хийж байгаа юм. Есдүгээр сарын 30-нд дуусгавар болсон хагас жилийн дүнгээр нийт дээрх компани 451 мянган тонн нүүрс олборлож, 198 мянган тонныг нь борлуулжээ. Үүнээс 195 мянган тонн коксжих нүүрсийг БНХАУ-д экспортолсон талаар санхүүгийн тайландаа дурдсан байна. Мөн 140.2 сая хонгконг долларын орлоготой байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 48 хувиар өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: Bloombergtv.mn