Та энд байна:

“Tesla” борлуулалтаа нэмэгдүүлэхийг хүссэн нь үр дүнгээ өглөө 

Цахилгаан автомашин үйлдвэрлэгч “Tesla” компани III улиралд 24 мянга 500 автомашин борлуулсан нь шинжээчдийн тооцоолсноос давсан үзүүлэлт боллоо. III улиралд “Model S” загвараас 15 мянга 800 ширхгийг худалдсан бол “Model X” спорт загвараас 8700 зарагдсан байна. Цахилгаан автомашины зах зээлд их хүлээлт үүсгээд байгаа “Model 3” загвараа үйлдвэрлэхээр “Tesla” компани хөрөнгөө нэмэгдүүлэхийг зорьж байгаа аж. Тиймээс борлуулалтаа чадах чинээгээрээ нэмэгдүүлэхийг “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск ажилчдаасаа хүссэн нь үр дүнгээ өгчээ. “Tesla” компани 2018 он хүртэл нийт 500 мянган автомашин үйлдвэрлэх зорилт тавин ажиллаж байгаа юм. Хамгийн боломжийн үнэтэй цахилгаан автомашин гэж нэрлэгдээд байгаа “Model 3” загвар нь ирэх оны сүүлээр 35 мянган ам.доллараар худалдаанд гарах төлөвтэй байна.

 Эх сурвалж: Bloombergtv.mn