Та энд байна:

БНХАУ-ын ДНБ II улиралд 6.9 хувиар өсөв 

БНХАУ-ын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 оны II улиралд жилийн дүнгээр 6.9 хувиар өссөн дүнтэй гарлаа. Шинжээчид БНХАУ-ын эдийн засаг 6.8 хувиар өсөж, дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт удааширна гэж таамаглаж байсан боловч ийнхүү таамгийг давж өссөн байна. Хэдий тийм боловч өнгөрсөн I улирлын үзүүлэлтээс өөрчлөлтгүй гарсан нь БНХАУ-ын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой түвшинд байгааг харуулж байна.

Харин тус улсын жижиглэн худалдааны борлуулалт зургаадугаар сард жилийн дүнгээр 11 хувиар, аж үйлдвэрийн гарц 7.6 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.

Эх сурвалж:  BloombergTV.mn