Та энд байна:

Gazprom Neft: Нэгж хувьцааны ногдол ашгаа 2019 онд 15 рублиэр нэмэгдүүлнэ  

"Gazprom" компанийн газрын тосны салбар нэгж "Gazprom Neft" компани ногдол ашгийн хэмжээгээ нэмэгдүүлэхээр болсноо мэдэгдлээ. Тус компани нэгж хувьцааны ногдол ашгаа 2019 онд 15 рублиэр нэмэгдүүлэхээр болжээ. Харин энэ оны байдлаар ногдол ашиг нэгж хувьцаа тутамд 10.68 рублиэр хэмжигдэж байгаа юм. "Gazprom Neft" компанийн боловсруулах үйлдвэрүүдээс гарч буй бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, гарцын хэмжээ өссөн нь ногдол ашгаа нэмэгдүүлэхэд нөлөөлсөн байна. Мөн компанийн хүчин чадлыг тооцон үзвэл, ногдол ашиг 15 рублиэс ч давах боломжтойг тус компанийн санхүү хариуцсан захирал онцолжээ. Энэ мэдээллээс гадна "Gazprom Neft" компанийн ашгийн тайлан гарсан.

Тайланд дурдсанаар тус компанийн оны эхний хагасын цэвэр ашиг 23 хувиар нэмэгдэж, 111 тэрбум рубльд хүрсэн байна. Харин газрын тос болон байгалийн хийн олборлолт 5.3 хувиар өсжээ.

Эх сурвалж: BloombergTV Mongolia