Та энд байна:

Ерөнхий сайд: 322 ширхэг хувьцааг 300 мянган төгрөгөөр худалдаж авна 

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэдхэн хоромын өмнө Төрийн ордон дахь Засгийн газрын хуралдааны танхимд сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийлээ.

Тэрбээр өнөөдөр үдээс хойш хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тодруулбал, өнөөдрийн засгийн хуралдаанаар ЗГ-аас санаачлан хэрэгжүүлж буй "Сайн хашаа" хөтөлбөр болон "Сайн оюутан" хөтөлбөрүүдийг хэлэлцэж зарим шийдвэрүүдийг гаргасан байна.

Мөн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэгдсэн хамгийн чухал асуудал нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 ширхэг хувьцааныг мөнгөжүүлэх асуудал байжээ. Ингээд Засгийн газар хуралдаад иргэн бүрт тараасан 1072 ширхэг хувьцааг үнэд оруулж, мөнгөжүүлэх асуудлыг дэмжжээ. Тодруулбал, 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэг хувцааг нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдаж авах шийдвэрийг гаргажээ. Цаана нь үлдсэн 750 ширхэг хувьцааг оны хоёрдугаар хагаст тавих асуудлыг хэлэлцжээ. Гэхдээ иргэд дээрх хувьцаагаа заавал худалдах албагүй юм байна.

Хувьцааг худалдаж авах асуудлыг зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлүүлэх юм байна. Мөн хувьцааг иргэдээс худалдаж авахын тулд Засгийн газарт нийт 400 гаруй тэрбум төгрөгийн бонд гаргах шаардлага гарч байна. Дээрх асуудлыг Монголбанк болон холбогдох аржилжааны банкуутай тохиролцсоны үр дүнд хэрэгжүүлнэ гэв.

Эх сурвалж: www.zaluu.com