Та энд байна:

"Petrochina”-ийн ашиг 98 хувиар, орлого нь 15.8 хувиар буурав 

Газрын тосны салбарт тэргүүлэгч “PetroChina” компанийн ашиг 2000 онд Хөрөнгийн биржид бүртгүүлснээс хойших доод хэмжээнд хүрлээ. Тус компанийн мэдээлснээр хагас жилийн дүнгээр цэвэр ашиг нь 98 хувиар буурч, 80 орчим сая ам.доллар болсон байгаа юм. Харин орлогын дүн нь 15.8 хувиар агшиж, 111 тэрбум ам.доллар болсон байна. “PetroChina”-аас өмнө газрын тосны салбарт тэргүүлэгч “Royal Dutch Shell”, “BP” зэрэг компаниудын ашиг мөн үлэмж хэмжээгээр буурсан мэдээлэл гарсан юм. Компаниудын тайланг харахад ашиг, орлого буурсаар байгаа боловч олборлолт нь нэмэгдэж байгаа нийтлэг дүр зураг харагдаж байна. Энэ нь эргээд ханш өнөөдрийн нам доор түвшинд хадгалагдах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Тиймээс газрын тосны компаниудаас ашиг, орлогын сайн үзүүлэлт хэсэгтээ л хүлээгээд хэрэггүй гэж шинжээчид үзжээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn