Та энд байна:

Өнгөрсөн сард хөрөнгийн зах зээл дахь хувьцааны ханшийн хөдөлгөөн их байлаа. 

Дотоодын хөрөнгийн зах зээл тавдугаар сард хувьцааны ханшийн хөдөлгөөн их, уналт давамгайлсан дүр зурагтай байлаа. Харин Засгийн газрын үнэт цаас идэвхтэй арилжигдсан талаар "Marketinfo" цахим хуудас мэдээллээ. Анхдагч болон хоёрдогч захад нийт 8.13 сая ширхэг үнэт цаас 110.13 тэрбум төгрөгөөр арилжигдсан байна. Энэ нь өмнөх сараас 0.4 хувиар буурсан үзүүлэлт юм. Энэ дундаа хувьцааны арилжаа 2.2 дахин буурсан бол Засгийн газрын бондын арилжаа өмнөх сараас 1.62 хувиар өссөн байна. Бүтцээр нь авч үзвэл арилжааны дүнгийн 98.4 хувийг Засгийн газрын үнэт цаасны арилжаа бүрдүүлсэн бол үлдсэн 1.6 хувийг хувьцааны арилжаа эзэлж байна. "Таван Толгой", "АПУ" болон "Шарын гол" ХК-иудын үнэлгээ буурсан нь хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тавдугаар сард өмнөх сараас 19.77 хувиар буурахад нөлөөлжээ. Хувьцааны ханшийн хөдөлгөөнийг харвал 85 компаниас 36-ийнх нь хувьцааны ханш өссөн байна. Тэр дундаа санхүүгийн салбарын хувьцаа хамгийн өндөр буюу 9.23 хувиар өсжээ. Харин аялал жуулчлалын салбар 3.28 хувиар буурсан байна.

"Евроазиа капитал холдинг" компанийн хувьцаа 100.95 хувийн өсөлтөөр хамгийн өндөр өсөлтийг үзүүлсэн бол "Хөвсгөл алтан дуулга"-ын хувьцаа 51.95 хувийн, "Зоос гоёл"-ын хувьцаа 51.91 хувийн өсөлтөөр удааллаа. Тус компани нь брокер, дилер, андеррайтер болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг юм. Түүчнлэн "АПУ" компани нийт 47.95 сая төгрөгийн ногдол ашгийг 3366 хувьцаа эзэмшигчдийн дансанд байршуулсан байна.

                                                                                                                                                                                                                                               Эх сурвалж: Bloomberg TV