Та энд байна:

Холбооны Нөөцийн банкны тэргүүн хэн болох вэ 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны Нөөцийн банкны тэргүүнээр Станфорд их сургуулийн эдийн засагч Жон Тэйлор болон Холбооны Нөөцийн банкны зөвлөлийн гишүүн Жером Повелл нарыг нэр дэвшүүлэхээр төлөвлөж байгаа гэдгээ мэдэгдлээ. Мөн Жанет Йелленийг хоёр дахь удаагаа дахин нэр дэвшүүлж магадгүй байгаа юм. Тэрбээр ирэх 11 дүгээр сард Азийн орнуудад айлчлахаас өмнө Төв банкны тэргүүнээр хэнийг сонгох шийдвэрээ танилцуулахыг Цагаан ордноос мэдэгдээд байна. Үүнээс гадна Жанет Йеллен их хямралын эсрэг хэрэгжүүлсэн бодлогоо хамгаалж мэдэгдэл хийлээ. Тэрбээр “АНУ-ын эдийн засаг уламжлалт бус мөнгөний бодлогыг баримталснаар өнөөдөр илүү сайн нөхцөлд хүрээд байгаа”-г онцолсон байна.

Хэдий тийм боловч бодлогын хүү түүхэн доод түвшинд байхад дахин хямралд өртвөл бодлогын хүүг бууруулж, бонд худалдах боломж бараг байхгүй гэдгийг Жанет Йеллен анхааруулжээ.

Эх сурвалж: BloombergTV.mn