Та энд байна:

“RIO TINTO”-ИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСЛӨӨ 

 


“Rio Tinto” компанийн хувьцааны ханш Лондоны Хөрөнгийн биржид 5.11 хувиар өслөө. Түүнчлэн “FTSE 100” индексийн хувьцаануудаас өсөлтийн үзүүлэлтээрээ мөн тэргүүлсэн байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд хувьцааны ханш нь 89 хувиар өсжээ. Хөрөнгө оруулагчдын хувьд “Rio Tinto”-ийн хувьцаанд нэлээд эерэг үнэлгээг өгч байгаа юм. Салбарын шинжээчид “Оюу Толгой” төслийн ачаар “Rio Tinto” төмрийн хүдрийн зах зээлээс хэт хамаарахаа больж магадгүй гэдгийг онцолж байгаа юм. “Rio Tinto”-ийн хувьд ойрын таван жилийн хугацаанд бэлэн мөнгөний нөөцөө таван тэрбум ам.доллараар нэмэгдүүлэхээр зорьж байгаа талаар тус компанийн Гүйцэтгэх захирал Жан Себастьян Жак өмнө нь мэдээлж байв. Үүнтэй уялдаад “Fitch” агентлаг “Rio Tinto”-ийн урт хугацааны өр төлбөрөө барагдуулах чадварын хэтийн төлөвийг "тогтвортой" гэж үнэлэн сайжруулсан юм. Хэдий тийм боловч өнгөрсөн оны эцсээр АНУ-ын Үнэт цаас, арилжааны хороо гурван тэрбум ам.долларын Мозамбекийн төслийн үнэлгээ буурсантай холбоотой асуудлаар “Rio Tinto”-ийг шалгаж байгаа, мөн Гвиней дэх уурхайн үйл ажиллагаатай холбоотой сэжигтэй гүйлгээ хийсэн асуудлаар шалгалт хийж эхэлсэн юм.
 Эх сурвалж: Bloombergtv.mn