Та энд байна:

2017.01.27-2017.01.31-ний өдрүүдэд захиалга авч, арилжигдах урт хугацаат ЗГҮЦ /3 жил/ 

156 долоо хоног буюу 3 жилийн хугацаатай, жилийн 18.000%-ийн хүүтэй, ЗГ-ын богино хугацаат үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг “Ти Ди Би Капитал” авч байна. Арилжаа 2017 оны 01 дүгээр сарын 31-ны өдөр явагдана.

1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам 
2. Үнэт цаас гаргах зорилго:  Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага
3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох
4. Үнэт цаасны төрөл:      Засгийн газрын энгийн үнэт цаас
5. Нэрлэсэн үнэ:   100,000
6. Хямдруулсан үнэ:   100,000.00
7. Нийт гаргах тоо:    50,000 ширхэг
8. Богино хугацаат үнэт цаасны үзүүлэлт:
ЗГҮЦ-ны төрөл Арилжааны симбол  Тоо хэмжээ /ширхэг/ Үнийн дүн /тэрбум төгрөг/ Хугацаа /7 хоног/ Хүү төлөгдөх хэлбэр Жилийн хүүгийн хэмжээ (хувь) Захиалга эхлэх өдөр Арилжаа хаах өдөр 
ЗГХБ-Б-156-405   100,000 5.0 156 Хямдруулалттай 18.000% 2017.01.27 2017.01.31

9. Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.
10. Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.
11. Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 11:00 цаг хүртэл
12. Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийнэ.

 Эх сурвалж: Mse.mn