Та энд байна:

АНУ-ын нүүрсний компаниуд бодлогын өөрчлөлт хийж эхэллээ 

Сэргээгдэх эрчим хүчний эрэлт нэмэгдэхтэй зэрэгцээд нүүрсний салбарын компаниуд зах зээлийн хувь хэмжээгээ хадгалахаар бодлогын өөрчлөлт хийж эхэлсэн байна. Тухайлбал, АНУ-ын “Murray Energy” компаниар удирдуулсан хөрөнгө оруулагчид Юта мужид байрлах “Bowie” компанийн нүүрсний гурван уурхайг худалдаж авахаар болсон байна. Өнгөрсөн онд дээрх гурван уурхайгаас нийт 9.5 сая тонн нүүрс олборлосон нь Юта мужийн нийт олборлолтын 85 хувийг бүрдүүлж байжээ. Тиймээс шинэ түншлэл дотоодын болон олон улсын зах зээл дэх компаниудын өрсөлдөх чадварыг өсгөнө гэж хөрөнгө оруулагчид найдаж байна.

Өнөөдрийн байдлаар нүүрсний хэрэглээ АНУ-ын эрчим хүчний гуравны нэг хүрэхгүй хувийг бүрдүүлж байгаа аж. Энэ нь 10 жилийн өмнөхтэй харьцуулахад 50 гаруй хувиар буурсан үзүүлэлт болж байна.

Эх сурвалж: BloombergTV.mn