Та энд байна:

“Apple”-ийн Тим Күк 89.2 сая ам.долларын урамшуулал авав 

“Apple”-ийн Гүйцэтгэх захирал Тим Күк 89.2 сая ам.долларын хувьцааны урамшуулал авлаа. Тэрбээр компанийнхаа нийт 560 мянган ширхэг хувьцааг эзэмшиж байна. Сүүлийн гурван жилд “Apple”-ийн хувьцааны арилжаа “S&P 500 “индекст багтсан нийт компаниудын гуравны хоёртой харьцуулахад хамгийн идэвхтэй нь байсан бөгөөд хувьцааны ашиг нь гурван жилд 71 хувиар өссөн байна. Энэ нь “S&P 500” индекст багтсан компаниудаас 81 дүгээрт жагссан үзүүлэлт болжээ. Хамгийн сүүлийн байдлаар нэгж хувьцааны үнэ нь 159 ам.доллараар хаагдсан байна. Ялангуяа “Apple” компани энэ сарын эхээр III улирлын тайлангаа танилцуулсны дараа тус компанийн хувьцааны ханш түүхэн дээд түвшинд хүрчээ.

Ашгийн үзүүлэлт нь улирлын дүнгээр “Wall Street”-ийн шинжээчдийн таамгаас давснаас гадна “iPhone”-ийн борлуулалт өндөр байх төлөвтэй байгаагаас орлогын таамгаа өсгөсөн байна. 2011 оноос хойш “Apple-“ийн Гүйцэтгэх захирлын алба хашиж буй Тим Күк ийнхүү дөрөв дэх удаагаа хувьцааны урамшуулал авч байгаа ажээ.

Эх сурвалж: BloombergTV.mn