Та энд байна:

“Turquoise Hill Resources”-ийн хувьцааны ханш өсөлтөөрөө тэргүүлэв 

Өнгөрсөн долоо хоногт “Turquoise Hill Resources” компанийн хувьцааны ханш 30 орчим хувиар өссөн бөгөөд улмаар дэлхийн уул уурхайн салбарын компаниудыг өсөлтөөрөө тэргүүллээ. Эх сурвалжийн мэдээлснээр худалдан авалтад “Goldman Sachs” зөвлөгөө өгөхөөр ажиллаж байгаа ажээ. Энэ оноос бүтээн байгуулалт нь сэргэж байгаа “Оюу Толгой”-ийн гүний уурхай ашиглалтад орсноор дэлхийн гурав дахь том зэсийн уурхай болно. Далд уурхайн эхний хүдэр 2020 оноос гарч эхлэх бол одоогоос 7 жилийн дараа бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлнэ. “Turquoise Hill Resources” компанийн Гүйцэтгэх захирал Жефф Тайгесен “Bloomberg”-т өгсөн ярилцлагынхаа үеэр "Оюу Толгойн баяжмалыг хайлуулах үйлдвэрүүд маш их хүсдэг. Учир нь уурхайн баяжмал өндөр эрдэсжилттэй төдийгүй маш цэвэр. Оюу Толгой шиг өндөр эрдэсжилттэй томоохон уурхай олох нь улам хүнд болсоор байгаа"-г гэж онцолжээ.