Та энд байна:

АНУ-ЫН ХӨРӨНГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН УНАЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР БАЙХ УУ


  • February 12, 2018 - 12:00 AM

АНУ-ын хөрөнгийн зах зээл эргэн 10 гаруй хувиар унаад байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд эрчимтэй өсөөд байсан хөрөнгийн зах зээлд шинэ тохиргоо хийгдэж байгааг шинжээчид онцолж байна. Өөрөөр хэлбэл АНУ-ын Холбооны нөөцийн банкны бодлогын хүүг олон давтамжтайгаар нэмэгдүүлэх хүлээлт уналтад нөлөөлсөн гэж үзэж байсан бол эрчимтэй өсөлт жам ёсоороо мөчлөгийн уналт болж байгааг шинжээчид онцолж эхэллээ. Савлагаа нэмэгдэхтэй зэрэгцээд зах зэaэлийн тогтворгүй байдлыг илтгэх Чикагогийн опшн арилжааны биржийн VIX индекс сүүлийн долоо хоногт бараг хоёр дахин өсөөд байна. АНУ-ын зах зээлийн уналтаас үүдэлтэйгээр мөн Азийн зах зээл ялангуяа Хонгконгийн хөрөнгийн зах зээлд сүүлийн хоёр жил байгаагүй уналт авчирсан долоо хоног байлаа. Энэ удаагийн уналтын нөлөөгөөр “Bloomberg”-ийн жагсаалтад багтах дэлхийн чинээлэг 500 эрхмийн хөрөнгө 100 тэрбум орчим ам.доллараар буурсан байна.

Эх сурвалж: BloombergTV.mn


Бусад мэдээнүүд