TOВЧ ТАНИЛЦУУЛГА

Бид Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай  хүргэн ажиллана.

Дэлгэрэнгүй >

Товч  танилцуулга 

"Ти Ди Би  Капитал ҮЦК" ХХК нь Монгол Улсын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Худалдаа, хөгжлийн банкны 100 хувийн хөрөнгө оруулалттай охин компани бөгөөд  хөрөнгө оруулалтын цогц үйлчилгээг харилцагчиддаа хүргэхээр үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авсан, Монголын хөрөнгийн биржийн гишүүн байгууллага юм.

Бид Монгол улсынхаа хөрөнгийн зах зээлийн хөгжил дэвшилд өөрийн хувь нэмрээ оруулж, харилцагчиддаа олон улсын жишигт нийцсэн, шинэ дэвшилтэт үйлчилгээг мэргэжлийн түвшинд түргэн шуурхай  хүргэн ажиллана.

Бид доорх бизнесийн салбаруудад үйл ажиллагаа явуулж байна.

АНДЕРРАЙТЕРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

ҮНЭТ ЦААСНЫ ЗУУЧЛАЛ

СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭ

Компани  нэгтгэх, нийлүүлэх, хуваах, тусгаарлах, дотоодын болон улсын улсын зах зээлээс санхүүжилт татах, өрийн бичиг болон хувьцаа гаргах  ажлуудыг зохион байгуулах, зөвлөх анддерайтерийн үйлчилгээг хөрөнгө оруулалтын банкны цогц шийдлээр хүргэнэ. Бид 150 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг татан төвлөрүүлэх ажлыг бие даан зохион байгуулсан төдийгүй олон улсын нэр хүнд бүхий хөрөнгө оруулалтын банкуудтай хамтран 2.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг амжилттайгаар зохион байгуулаад байна.

Харилцагчиддаа хамгийн уян хатан нөхцөлтэй, түргэн шуурхай, хялбар, олон улсын жишигт нийцсэн үйлчилгээг санал болгож, дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын хөрөнгийн зах зээлд татан оролцуулах, хөрөнгө оруулагчдын хөрөнгийн зах зээлийн мэдлэгийг сайжруулах, шаардлагатай судалгаа болон зах зээлийн мэдээллийг бэлтгэн хүргүүлдэг.  2015 онд 124,8 тэрбум төгрөгийн үнэт цаасны арилжаа хийлээ.

Дотоодын болон олон улсын хөрөнгийн биржид бүртгэлтэй хувьцаат компаниудын судалгаа шинжилгээ, макро эдийн засаг, зах зээлийн өнөөгийн байдал, хэтийн төлвийн болон эдийн засгийн голлох салбаруудын судалгаа шинжилгээг үнэн бодит мэдээлэлд тулгуурлан хийж гүйцэтгэн хөрөнгө оруулагчиддаа хүргэхийг зорьдог.