Та энд байна:

“Tesla Motors”-ийн шинэ загвар Дэлхийн хамгийн хурдан автомашин болно 

“Tesla Motors” компанийн “Model S” загварын шинэ хувилбар дэлхийн хамгийн хурдан автомашин болно гэдгийг Илон Маск мэдэгдлээ. “Model S P100D” гэх энэхүү шинэ автомашины цэнэг хураагуурын хүчин чадал нэмэгдсэн гэдгээрээ өмнөх автомашинуудаас ялгаатай. Тодруулбал “Model S P100D” нь 100 киловатт цагийн багтаамжтай цэнэг хураагууртай бөгөөд бүрэн цэнэглэсэн тохиолдолд 500 км зам туулах боломжтой аж. Мөн 2.5 секундэд 100 км/цаг хүртэл хурдлах чадвартай юм байна. Үүнийг өмнөх “Р90D” загвартай харьцуулахад 0.3 секундээр сайжирсан үзүүлэлт гэдгийг зохион бүтээгчид нь онцолж байна. “Tesla”-ийн өмнөх загваруудын үнэ 66 мянган ам.доллараас эхэлдэг байсан бөгөөд нэг цэнэглэлтээр 320 гаруй км явдаг байжээ. Харин сайжруулсан “Model S P100D” суудлын автомашины үнэ 134 мянга 500 ам.доллар, SUV загвар нь 135 мянга 500 ам.долларын үнэтэй байх юм байна.

Эх сурвалж: Bloombergtv.mn