Та энд байна:

Энэтхэг, Япон улс 15 тэрбум ам.долларын өртөг бүхий төмөр зам барих ажилд хамтарна 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Япон улсад албан ёсоор айлчилж байна. Нарендра Моди айлчлалынхаа хүрээнд Япон улсын Эзэн хаан Акихитод бараалхжээ.Түүнчлэн Нарендра Моди Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзаж, хурдны төмөр зам болон цөмийн станц барих асуудлыг голчлон  хэлэлцэх товтой байна. Энэтхэг улс Мумбай болон Ахмебадад хотуудыг холбосон 15 тэрбум ам.долларын өртөг бүхий 508 км урттай төмөр зам барих ажилд хамтрахаар болсон байна. Япон улс энэ төслийн санхүүжилтийн 81 хувийг зээл хэлбэрээр олгохоор болжээ. Үүнээс гадна төмөр замын таван өөр төсөлд ч хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Шинзо Абэ илэрхийлсэн байна. Япон улсын худалдааны хамгийн том өрсөлдөгч бол БНХАУ юм. Азийн хоёр том гүрний хувьд зөвхөн экспортоор биш төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, бүс нутаг дахь нөлөөгөө нэмэгдүүлэхээр зорьж байгаа юм. Үүний хүрээнд БНХАУ Индонез улсад 140 км үргэлжлэх хурдны төмөр зам барина гэдгээ 2015 оны долдугаар сард мэдэгджээ.

 Эх сурвалж: Bloombergtv.mn